"Гэм зэм" постдрамын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд "Соёлын төв өргөө"-нд 19:00 цагаас дахин тоглохоор болжээ.
Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг Я.Баяраа жүжгийн зохиол болгон хөрвүүлж, М.Батболд Ерөнхий найруулагчаар ажилласан юм.
Жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.
Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож, захиалж болно.
Дашрамд сонирхуулахад "ГЭГЭЭН МУЗА 16" олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултад "Гэм зэм" постдрамын жүжиг өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гарджээ.
Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно. Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )