Улсын дээд шүүх Ц.Оюунгэрэлийн ИОНН-ыг бүртгэлээ

2022 оны 05 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2022.05.20) боллоо.

Хуралдаанаар “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа үргэлжлүүлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Журмын Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй сахилгын хэргийг бүртгэх, хуваарилах, шүүгч томилохтой холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол батлав. 

Мөн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан байсан юм. 

Хуралдаан болох өдрийн 10 цаг 20 минутад Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ.
 


Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв.

Эх сурвалж: Дээд шүүх

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүний махан хүнстэн (194.230.147.162) 2022 оны 05 сарын 23

Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн Хөвсгөлөөс олж чирч гулдарч хотод авчирсан хөдөө дэвсгэр оюунгэрэл Зоригийг алсан аллагынхаа нүглийг үүр..\nЦуст Алуурчин элбэгдорж, Алуурчин элбэгдоржийн дэвсгэр оюунгэрэл 2 Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад мөрөө баллахын тулд санаатайгаар хэргийн газар 200 орчим хүнийг дуудаж ирүүлж авчран Зоригийн шарил дээгүүр алхуулж гишгүүлж нулимж доромжилж бах таваа хангасан.\nАллагыг амжилтанд хүргэсэн тул Алуурчин элбэгдорж өөрийнхөө дэвсгэр Алуурчин оюунгэрлийг америкт сургуульд явуулж ачийг нь хариулав..\nНөхрийнхөө толгойг залгигч

0  |  0
зочин (202.9.46.41) 2022 оны 05 сарын 21

элбэгдоржийн жорлонгийн нам

1  |  0
Zochin(86.111.138.170) 2022 оны 05 сарын 22

mongol ulsiig ulam taraaj butraah gej eldeb nam bulgem bguulhaa zogsoo! Enear huhen urid ni turd Eebeegin tend guiged yu giigulsiiin??Eebeegee muulj jaahan ner hund abch turluuu abirahuu

3  |  0
Хүний махан хүнстэн (31.164.60.105) 2022 оны 05 сарын 22

Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдоржийн дэвсгэр -\n хөдөө *** оюунгэрэл ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алсан нүглээ үүрэх цаг ирлээ...\nЗоригийг алсан. 2 Алуурчин гэдэг нь аамьдралдаа гутал оймс өмсөж үзээгүй, хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин-хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж, Алуурчин элбэгдоржийн Хөвсгөлөөс олж чирч гулдарч хотод авчирсан хөдөө *** оюунгэрэл 2 юм.\nДээрх 2 Алуурчид ул мөрөө баллахын тулд санаатайгаар хэргийн газар 200 орчим хүнийг маш бага хугацаанд дуудаж ирүүлж авчран

5  |  0
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 22

Хамгийн зөв, хамгийн эх оронч НАМ ямрнголд мэндэллээ. Хэрсүү монголчууд улам нягтаар хүрээлэх болтугай.

0  |  4
Top