Москва хотноо болсон И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дулаачдын XI уралдааны Гран-при шагналыг Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Баяраагийн Дэлгэрбаяр эх орондоо авчирсан билээ.
Тус уралдааны тэргүүн, дэд, гутгаар байрын шагналтай залуу дуучид эх орондоо маргааш ирэх ба тэднийг тавдугаар сарын 24-нд Улаанбаатар дахь "Русский дом" хүлээн авч уулзахаар болжээ.
"Русский дом" энэ үеэрээ хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар зарлалаа. Сэтгүүлчид энэ үеэр уран бүтээлчдээс ярилцлага авах боломжтой.
ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдаанд ОХУ, БНХАУ, Армен, Энэтхэг, Израил, Беларус, Казахстан, Кипр зэрэг орноос ирсэн 1000 гаруй дуулаач оролцжээ.
Энэхүү уралдаанд Монгол Улсын дуучид анх удаагаа оролцохоор найман уран бүтээлч Москваг зорьж, маш амжилттай өрсөлдөн, Гран-при шагнал Монгол Улсынх болсон юм.
Сэтгэгдэл ( 2 )
Дэлгэрбаяртаа амжилт хүсье.
Dainiig demjih ee bolino uu!\nEr ni ter chigtee zailsan deer.