Хэнтий аймгийн Чингис хотноо зохиогдож байгаа 2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээний аваргаар 18 настай их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн тодорлоо.
Шатрын Их мастер, "Дагшаахүү" клуб, "ABChess" академи, Хэнтий аймгийн тамирчин Д.Батсүрэн тэмцээний сүүлийн өрөгт өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр аваргын болзлыг биелүүллээ.
16 нас 11 сартайдаа их мастер цолны босго давсан Монголын хамгийн залуу их мастер Д.Батсүрэн 4 дэх удаагийн дайралтаараа Улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо.
Монгол улсын шинэ аварга, 2022 оны аварга Д.Батсүрэн нь шатрын спортын Монгол улсын 32 дахь аварга болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
хэнтийд юм юм бий тэгээд увс сүхбаатар хоёр хавсайдаад батсүрэнг допинг уусан болгоод гаргаад ирнэ хараад л байгаарай.
мундаг байна баяр хүргэе