Дуучин Укагийн ЭРГЭЛТИЙН ЦЭГ...

2022 оны 05 сарын 23

 

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж хэв маягийг бий болгож чадсан дуучин Ука 20 жилийн турш бодож, мөрөөдөж явсан тоглолтоо үзэгч, фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ. 

Ирэх зургаадугаар сарын 10, 11-ны өдөр болох "Dance With Me" тоглолт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Steppe Arena"-д болох бөгөөд найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгдэд хүртээмжтэй байхаар зохион байгуулагдах аж. 

 

Дуучин Укагийн онцгой дүр төрхийг харах мөч ойртсоор... Түүний уран бүтээлийн шив шинэхэн бүлэг эхэлж, шинэ үүд хаалга тун удахгүй нээгдэх гэж байна. Энэ бол түүний эргэлтийн цэг байх болно... 

 

 

- Дуучин Укагийн "Мөрөөдлийн баг" хэрхэн бүрдсэн бэ? Ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа вэ?

- Урлагт орсон цагаасаа эхлээд л ийм хэмжээний том тоглолт хийх юмсан гэж бодож ирсэн. 2020 оны арваннэгдүгээр сард хийх гэсэн боловч цар тахлаас үүдэн тоглолтоо хойшлуулсан. Үүнээс үүдэн үзэгчдийн зүгээс хүлээлт ихээр үүссэн. Тиймээс энэ удаагийнхаа тоглолтыг илүү мэргэжлийн төвшинд, илүү тав тухтай орчинд, өргөн цар хүрээтэйгээр хийхээр шийдсэн. 

Дэлхий дахинаа хүмүүс урлагаар дамжуулан хэрхэн соён гэгээрч, бие биедээ нөлөөлж хайр түгээдэг вэ гэдгийг өөрийн тоглолтоороо дамжуулан харуулах зорилготой болсон. Үүнийхээ дагуу тоглолтынхоо бүх консепцийг, мөн багаа өөрчлөөд монголдоо хамгийн нэр хүндтэй байгаа хамтрагч нартаа санал тавьсан. Хүлээж авсанд маш их баяртай байгаа. Дэлхийн уран бүтээлчид яаж ажилладаг вэ, ард нь ямар том баг ажилладаг вэ гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл бид ч мөн яг үүн шиг зүйл хийхийг зорьж, дүрс болгон үлдээх гэж зорьж байна. 

Тоглолтод маань миний "Мөрөөдлийн баг" гэж хэлж болохуйц баг хамт олон, уран бүтээлчид багтсан байгаа. Тайз дэлгэц, дуугаралт төгс байх ёстой. Үүнийг надад "Steppe Arena" олгож байгаа. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Store Pay" ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар "ВЕП энтертайнмент продакшнс", хамтрагчаар "Brainstorm branding agency", "Steppe Arena", "ММР", "Steppe Amusement" зэрэг байгууллагууд ажиллаж байна. 

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Mongol HD", "Central" телевизүүд ажиллаж байгаа. 

- Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

- Энэ удаагийн тоглолтдоо хүндэлдэг, үлгэр дуурайл авдаг уран бүтээлчидтэйгээ хамт нэг тайзан дээр гарч үзэгчдээ жаргаая гэж бодсон. Миний хувьд хамгийн чухал зүйл бол хөгжим, хөгжмийн найруулга. Тиймээс монголдоо төдийгүй дэлхийн рекордс, лебелүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн зохиолч болох Окиг урьсан. Оки даралтат хөгжим тоглоно, мөн надтай хамт тайзнаа анх удаагаа хамтарч дуулсан дуугаа дуулна. Өмнө нь бид хамт тайзнаа гарч байгаагүй. 

Мэдээж "Киви" хамтлагийнхан маань тоглотод оролцоно. "Татар" хамтлаг болон дуучин Наагий, Оргил, Алтанжаргал, Дашням, Mrs.M, Nene, Эмүүжин, Dоn Dior, AM-C, Цэцэ зэрэг уран бүтээлчид маань оролцоно. Мөн хөгжимчнөөр продюсер Мөнх-Оргил, "The Lemons" хамтлагийн хөгжимчин Өөжгий, "Fire" хамтлагийн басс гитарчин Билгээ нар ажиллана. Нийтдээ 60 орчим бүжигчин оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна. 

Тоглолтоос маань хойш "Steppe Arena"-д дандаа гаднын уран бүтээлчид ирж тоглохоор гэрээлсэн байна лээ. Тийм учраас үүнээс өмнө дотоод дахь хамгийн сайн тоглолтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.  

 

 

- Тоглолт хэдэн цагт эхлээд хэдэн цагт дуусах бол? 

- Тоглолт 19:00 цагт эхлээд 23:00 орчимд дуусахаар төлөвлөөд байгаа. Нийтдээ гурван хэсэгтэй, хоёр завсарлагатай. Тухайн өдрүүдэд замын урсгалыг анхаарах тал дээр Замын цагдаагийн газартай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Дэмжиж ажиллахаа ЗЦГ-с илэрхийлсэн. 

- "Dance with me" тоглолтын насны ангилалтай юу? Хэдээс дээш насныхан очих боломжтой вэ?

- Бид насны ангиллаа 8-с дээш гэж тооцоолоод байгаа. Хүүхдүүдтэйгээ ирсэн ээжүүдэд боломж олгох зорилгоор хүүхэд харах үйлчилгээг мөн үзүүлнэ. Хоёр асрагч хүүхдүүд харах хэсэгт ажиллана. Мөн тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан хэсэг бий. 

Нэг гэр бүлээс ээж нь, охин нь намайг сонсох дуртай гэх сэтгэгдэл ихээр ирдэг. Тийм болохоор аль алинд нь хүртээмжтэй байх үүднээс ийм зохион байгуулалт хийсэн. Мөн найз бүсгүй, эхнэртэйгээ хамт яваа залууст зориулсан хэсгийг гаргаж өгсөн. Өмнөх тоглолтууд дээрээсээ харж байхад найз залуус, нөхрүүд нь хана налаад зогсож байгаа тохиолдлууд их байсан учраас тусгай zone гаргаж өгсөн. Тэндээ тухлаад тоглолтоо мөн найз бүсгүйгээ, эхнэрээ хараад байж байх боломжтой. 

 

 

- Тасалбар хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ? 2020 онд тасалбар авсан хүмүүсийн тасалбар ямар зохион байгуулалтаар олгогдох бол? 

- Дөрвөн төрлийн тасалбар худалдаалагдаж байгаа. VIP zone- 249.000 төгрөг, Sitted zone- 129.000 төгрөг,  Fan zone- 69.000 төгрөг, Boyfriend zone 49.000 төгрөгөөр тус тус худалдаанд гарсан байгаа. Бүх хэсгүүдэд уух, болон идэх зүйлс болон 00-руу гарах гарцыг шийдэж өгсөн. 

2020 онд Shoppy дээрээс тасалбар авсан хүмүүсийн шилжүүлэг хийсэн аккаунт руу буцаалт хийсэн байгаа. Хэрвээ ороогүй байгаа бол лавлах утас руу холбогдоод асуудлаа шийдүүлэх боломжтой. Түүгээрээ дахин тасалбараа худалдан авах боломжтой.

- Дараагийн төлөвлөгөөт ажил тань юу байгаа вэ? Цоо шинэ Укаг харуулахаар зэхэж байгаа тухай дурдсан? 

- Энэ удаагийн тоглолт маш том зүйлийн эхлэл болж байгаа. Шинэ Укагийн эргэх цэг байх болно. Энэ бүхний гэрч та бүхэн байх боломжтой. Юу болохыг тухайн өдөр ирээд үзэх боломжтой. Нэг ёсны Ука "rebranding" хийж байгаа гэсэн үг. Шинэ цомог маань дуусч байгаа. Тоглолт дээр танилцуулагдах болно. Тоглолт болохоос өмнө шинэ дуу маань цацагдах болно. Цацагдахыг нь тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд маш зэвүүн дуу болсон санагдаж байгаа. "Dance With Me" дууны хоёрдугаар хэсэг болох шинэ дуу цацагдана. Зэвүүн бүжигтэй дуу байгаа. 

- Баярлалаа, тоглолтод тань амжилт хүсье. 

- Баярлалаа. 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(139.5.219.79) 2022 оны 05 сарын 24

Hakerdaad comment ustgaw

0  |  0
Angalzuur(66.181.161.80) 2022 оны 05 сарын 24

end oyunii tolgoi bgui deer neg duujing aimaar zagnaj uurlaj haraaj bsn shine.duujing aashtai muu ym baij zugeer duilah gj oroldohoos tolgoidn medleg bolowsrolgui.hooson ym shug bga

0  |  0
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 26

ene 1 hujaa chini hudlaa show mouw geed hulgain mungu ugaagaad bga yum bish uu?

0  |  1
Зочин(202.9.46.143) 2022 оны 05 сарын 24

Их эрч хүчтэй бүтээлч нэг зангаараа маягийн хүүхэн санагддаг штээ. Яагаад муулаад байгаа юмдээ

3  |  0
Zochin(202.9.47.32) 2022 оны 05 сарын 24

Эрдэнэтийн олон тэрбумын хулгайн хамсаатан

3  |  0
Bidon(66.181.161.30) 2022 оны 05 сарын 23

Hishgeegeer goshnogduulj heden um olson doo zailuul

0  |  0
ГОК Эрдэнэт(139.5.218.23) 2022 оны 05 сарын 23

ГОК ын мөнгө ингээл шоунд зарцуулагдаж вшд. Гоё уу ???

1  |  0
Chime(64.119.27.135) 2022 оны 05 сарын 24

Ene neg baliar angalzuur ger horoololiin haltar huuhen yun duulah be

2  |  2
Зочин(64.119.19.236) 2022 оны 05 сарын 24

ГОКын авилгиын мөнгөө ажиллагаа явагдах нь

2  |  1
zochin(106.154.128.201) 2022 оны 05 сарын 23

ene nuguun avgaig.r amdral aa huv tavlangaa shiiduulj bga ayul aa ⁉️ *** ohid zaluus uursdiinhu altan thagaa ymarch bolovsrol baihgui avgaig.r shiiduuld bga bol ta ireedui hethuu shu ehleed namaig ymar hun shuuj bna sudalj unchaj uz

1  |  0
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 24

Авъяаслаг дуучин Ука маань урлагт шинэ эргэлт хийх нь дээ амжилт хүсье.

5  |  1
ЗАЙЛАА(192.82.75.147) 2022 оны 05 сарын 24

ЭРДЭНЭТИЙН АВЛИГАЧИН ХАДАМЫНХАА ХАМТРАГЧ

3  |  2
Top