Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан Dj Б.Анхбаярыг хүмүүс Гэзэг хэмээх нэрээр нь сайн мэднэ. Энэ салбарт ороод 12 жил болох гэж байгаа тэрээр өөрийн анхны "Special Party"-аа энэ сарын 20-ны өдөр "UG Palace"-д хийлээ.
Монгол уран бүтээлчдээ дэмжиж ажиллахыг илүүд үздэг түүний шоунд залуусын дунд хит болоод буй залуу уран бүтээлчид болон "Тоонот" рекордсын артистууд хүрэлцэн ирж нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүллээ.
Тун удахгүй VOL2-р уулзана гэдгээ амалсан түүний анхны "Special Party"-ний үеэрх гэрэл зургуудаас хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )