"Balenciaga" брэнд 2023 оны загваруудаа Нью Йорк хотноо толилууллаа. Шоуны нүүрэн эгнээнд Chloë Sevigny, Pharrell Williams, Offset, Alexa Demie нар сууж байсан ч Канье Уэст бүхний анхаарлыг татаж байлаа.
Учир нь тэрээр "Balenciaga" брэндийн XXL хэмжээтэй гутал өмсөж ирсэн нь тайзан дээр болон үзэгчдийн суудалд байсан бүх оддыг бүдгэрүүлэн олны анхаарлыг татаж байсан бөгөөд уг загвар нь олонд танилцуулагдаж, худалдаанд гараагүй байгаа загвар юм.
Түүний энэхүү гутлыг хүмүүс "аймшигтай том" хэмээн нэрлэжээ. "Balenciaga" брэндийн дизайнер Дэмнатай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа Канье уг гутлын загварыг өөрөө зохиосон байж ч мэднэ.
Канье үүнээс өмнө "Red Ring Boots" загварын гутал өмсдөг байсан. Мөн л том хэмжээтэй уг ажлын гутлаа өдөр тутамдаа, болон улаан хивсний ёслолд, болзоонд ч өмсдөг байсан бөгөөд уг гутал нь 2500-3000 ам.долларын хооронд худалдаалагддаг ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Xaxaxa
хүүхэлдэйн киноны гутал шиг.....