"DC"-ийн зүгээс Амбер Хердийн ЖҮЖИГЛЭХ чадварыг муу гэж дүгнэв үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25


Жонни Депптэй холбоотой нэхэмжлэл гаргасан Амбер Херд эцсийн дүндээ бүх талаараа уналтад орж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Шүүх хурал даамжрах тусам түүний эсрэг мэдэгдлүүд нэмэгдсээр байгаа бөгөөд "Aquaman" кинотой холбоотой асуудал ч мөн сөхөгдөх болсон. Түүнийг "Aquaman" киноны хоёрдугаар ангиас хасах тухай санал үзэгчдийн зүгээс ирэх болсон.

Харин түүний гарах минут багассан тухай мэдээлэл цацагдсан бөгөөд энэ тухай "DC" кино компанийн удирдлагаас шүүх хурлын үеэр тайлбар өглөө. Уолтер Хамада хэлэхдээ "Түүний шүүхтэй холбоотой асуудал кинонд тоглох дүртэй нь ямар ч хамаагүй. Киноны нэгдүгээр ангид Жэйсон Мамао болон Амбер Херд нар хоорондоо сайн холбогдохгүй байсан. Үүнд продюсерууд маш ихээр санаа зовсон. Тиймээс түүнийг дараагийн ангид тоглуулах эсэх нь эргэлзээтэй байсан. Тэд нэгдүгээр анги дээр хоорондоо их хичээл зүтгэлийн ачаар холбоо үүсгэж чадсан. Тиймээс дараагийн ангид Жэйсон Мамаотай илүүтэй холбогдож чадах хүнийг олж цааш явах нь илүү дээр гэж бодож байсан. Хэдийгээр түүнд хоёрдугаар ангид тоглох боломж өгсөн ч дүрийн гарах хугацааг багасгасан" хэмээн мэдэгджээ. 

 

 

Амбер Херд өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь хэсгийг шүүх хуралтай холбоотойгоор хассан хэмээн мэдүүлсэн. Харин түүний энэхүү яриаг Уолтер Хамада эрс үгүйсгэсэн бөгөөд үргэлжлэлд угаасаа түүний дүр бага байгаа тухай 2018 онд шийдсэн тухайгаа хэлсэн байна. Киноны гол агуулга Жэйсон Мамао болон Патрик Вилсон нарын дүрийг тойрон бичигджээ.

 

 

Кино багийнхан Амбер Хердэд хоёр сая ам.долларын цалин өгчээ. Харин Амберийн зөвлөх уг шүүх хуралд ороогүй байсан бол зургаан сая ам.доллар хүртэлх цалин авах боломжтой байсан хэмээн ярьсан байна. Түүний карьерийн оргил үе "Aquaman" кинонд тоглосноор эхэлсэн ч гэр бүлийн маргаантай холбоотой асуудлаар ийнхүү алдагдалд орсон хэмээн үзэж байгаа тухай Амберийн талаас ярьж байгаа бол энэ бүх зүйл түүний өөрийн ур чадвар, зан төлөв, сэтгэл зүйгээс шууд хамааралтай тухай баримтууд ийнхүү  дэлгэгдсээр байна. 

Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар Амбер Хердийг киноноос бүрмөсөн хасах нь бүтээгчдэд хохиролтой байж мэднэ гэв. Учир нь юу юунаас ч илүү дуулиан тарьж байгаа энэхүү шүүх хурал нь киноны маркетингд эерэгээр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ravdan(192.82.81.75) 2022 оны 06 сарын 22

huuhnuud bugd l iim lalar

1  |  3
zonchin(66.181.190.18) 2022 оны 06 сарын 22

baliar huuhen uheesei

4  |  2
Top