Залуу дуучин Сокотой уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Сайн байна уу? Соко сүүлийн үед юу хийж байна даа.
2 дахь цомгоо бичүүлж дуусаад ГОЕ ХАЙР гэж шинэ дуундаа видео клип хийсэн. Намраас шинэ цомгын нээлтээ хийнэ гэж бодож байгаа.
Дуучин Соко Aqua fitness клуб дээр бүжгийн шинэ сургалт нээж байгаа гэсэн энэ талаар сонирхуулаач...
СОКО: Тиймээ би Соёлын сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Aqua fitness клубын охид бүсгүйчүүдийн эрүүл мэнд гоо сайханд хандаж явуулж байгаа үйл ажиллагаа маш их таалагддаг. Миний хувьд уран бүтээлтэй минь бүжиг салшгүй холбоотой учир өөрөө байнгын бэлтгэлттэй байж бас илүү эмэгтэйлэг уян налархай хөдөлгөөнтэй болж бэлхүүс таазны бүжгээр хичээллэх сонирхолтой охид бүсгүйчүүддээ тусгайлан бүжиг зааж өгөхийг хүсэж байгаа. Эмэгтэйчүүд маань жингээ барьж галбираа хадгалахын тулд өөрт таашаалтайгаар хөгжмийн ритмд бүжиглэх нь эрч хүчтэй сайхан харагдах нууц гэж боддог.
Мэргэжлийн сургууль төгссөн гэхээр мэргэжлээрээ ер нь ажиллах уу?
Би бас дуучин мэргэжилттэй. Дуугаа дуулна бүжиглэнэ.
Ямар ямар төрлөөр бүжиглэдэг вэ? ТА...
Мэдээж мэргэжлийн бүжигчин бүх бүжгийг л бүжиглэж чадах ёстой. Өдөр бүр дасгал сургууль хийж байж илүү мэргэжлийн бүжгүүдийг сайн хийнэ. Би бол дуучин гэхдээ форм алдахгүйг хичээдэг.
Дуулж байхдаа бүжиглэж байгаа чинь их анхаарал татдаг.
Баярлалаа. Миний давуу тал байх гэхдээ дууг бүжгээр амилуулахад ардаа бүжигчидтэй хамтарвал илүү гоё харагдана. Одоогоос клубын дэргэдэх ANGELS бүжгийн хамтлагтай хамтарч бэлтгэл хийж байна.
Дуулахаас гадна нийгмийн ажилд идэвхитэй оролцож байгаа харагддаг.
Хүн бүр хариуцлагаа ухамсарлаж, өөрийн чадах хэмжээгээрээ нийгэмдээ сайн сайхныг бүтээх хэрэгтэй гэж боддог.
Гоё бүжиглэдэг байх нь секст нөлөөлөх үү?
Хэ хэ уян налархай хөдөлгөөн нь илүү өөртөө итгэлтэй байхаас гадна, хамгийн сайхан мэдрэмж төрүүлэх гол зүйл гэж бодож байна.
Ягаад Aqua fitness клубыг сонгов?
Хийж бүтээж байгаа залуус бие биенийгээ дэмжих сайхан. Aqua fitness клубын захирал УКА миний багын найз минь.
Соко чөлөөт цагаа яаж өнгөөрөөдөг вэ?
Агаар салхинд гарж ууланд авирах дуртай, ном уншиж байгаад нам унтах дуртай, хөгжим сонсох, shopping хийх гээд янз
Та ямар зан чанартай бэ?
Шударга байхыг хүсдэг энгийн л бүсгүй
Дэндүү товчхон хариулт байна? Өөр..
Хэ Хэ Би зөөлөн талдаа. Заримдаа өртөө уур хүрдэг олигтойхон сэтгэлээ илэрхийлж чадахгүй дотроо гомдоод зүрхээ өвтгөдөг. Өө бас их удаан энэ миний сул тал.
Соко хэр шоуддаг вэ?
Шоу ч гэж ер нь бол хааяа диско клубд сүүлийн үеийн шинэ хөгжим сонсож гоё бүжэглэх нь стресс тайлах нэг хэлбэр байх.
Таны хэлэх дуртай үг юу вэ?
Бурхан өршөөг
Тантай ярилцахад сайхан санагдлаа баярлалаа.
Б.Болд
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )