"Blackpink" хамтлагийн Рөүзийн жингээ барих ЭНГИЙН ДҮРЭМ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

 

Тун удахгүй эргэн ирэлтээ хийхээр зэхэж байгаа "Blackpink" хамтлагийн гишүүн Рөүз өнгөрсөн долоо хоногт "Elle Кorea" сэтгүүлийн юүтүб хуудсанд нийтлэгддэг нэвтрүүлэгт оржээ. 

Энэ үеэрээ жингээ барих нууцаасаа хуваалцсан бөгөөд 168см-ийн өндөртэй ч 44-хөн кг жинтэй тэрээр хоолны дуршил өндөртэй нэгэн аж.

Тэрээр хэрхэн жингээ барьдаг тухайгаа "Миний гэдэс дүүрэх хандлагатай байдаг. Шөнийн цагаар халуун ногоотой хоол, түргэн хоол илэх дуртай ч аль болох тэвчихийг хичээдэг. Ялангуяа зураг авалтын өмнөх өдөр. Орой өлсөж байсан ч би юу ч иддэггүй. Догбуги болон хөнгөн зуушнуудад дуртай ч түүний оронд салат гэх мэт зүйлс л иддэг. Гэхдээ хуваарьт ажил дуусмагц шууд л халуун ногоотой хоол идэхээр гадагшаа гүйх шахам гардаг" хэмээн ярьжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top