"Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авсан иргэнд ЦАХИМ ШУУДАН нээгдэнэ"

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Засгийн газрын өнөөдрийн (2022.05.25) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тоон гарын үсгийн талаар мэдээллийг хүргэлээ. 

Тавдугаар сарын 1-нээс иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 80,100 орчим иргэн тоон гарын үсэг авчээ. Мөн E-Mongolia платформ дээр суурилсан Үндэсний цахим шууданг хийж байгаа бөгөөд долдугаар сарын нэгнээс тоон гарын үсэг авсан иргэн бүрт төрийн байгууллагатай шууд харьцах боломжтой үндэсний цахим шуудан (e-mail) нээгдэх аж.

Тэрбээр "Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэнд үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа. Энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана.

Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичих, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ дамжуулан шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байгаа.

Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ байна. Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жак(92.244.10.152) 2022 оны 05 сарын 27

Хүнийг робот болгох гэнэ үү энэ доор коммент дээр арайчдээ. Таны ажлыг л хөнгөвчлөх хялбар болгох ажил хийгдэж байна ш дээ. Та гарын үсэг зурахын тулд хаа байсан баян хошуунаас хотын төврүү орох шаардлагагүй болно гэсэн үг энгийнээр тайлбарлавал эргүү дагз минь

0  |  0
ЗОЧИН(103.26.195.224) 2022 оны 05 сарын 25

СЭТГЭГДЭЛ ОРУУЛААЧ

0  |  0
ЗОЧИН(103.26.195.224) 2022 оны 05 сарын 25

ХҮРЭЛСҮХЭЭ МОНГОЛЧУУД ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХГҮЙ ШҮҮ ЧИ НААД ХҮНИЙГ РОБОТ БОЛГОХ АСУУДЛАА СУДАЛ ЭХЛЭЭД

0  |  0
Top