Д.Монголхүүд Баянзүрх дүүргээс НЭГ ЖИЛ ГАРАХГҮЙ байх ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.36) 2022 оны 05 сарын 26

Сөрөг хүчнээ дарах ажиллагаа явагдаж байна.

0  |  1
Зочин(64.119.20.149) 2022 оны 05 сарын 25

Эрдэнийн хүүгийн банди нэг жил талбай хавиар үзэгдэхгүй амар юм болжээ

0  |  0
Gana (192.82.67.4) 2022 оны 05 сарын 26

Элбэгдорж, Эрдэнийн захиалга заавраар явдаг өөрийн бодол итгэл үнэмшилгүй манкурт боол

2  |  0
Z(202.9.47.32) 2022 оны 05 сарын 26

Хужаахүү

4  |  0
zochin (202.55.188.116) 2022 оны 05 сарын 26

huue mongolchuudaa bugdeeree gar buutai boltsgooe uur uru ni dairsan humuusiig ger uru ni dairsan humuusiig nam nam buudchihdag ene mongolhuu shig baitsgaaya humuusee

0  |  3
zochin (202.55.188.116) 2022 оны 05 сарын 26

ene mongolhuu joohon ymtai teneg hun shig bga ym uuruu gar buu barij uur uru ni dairsan humuusiig nam nam buudah ym heleed bga murtuu ter beejin gegchiig tashuur barij hun tashuurdana gelee geed shuumjleed bga ym ene yavch uhaan ni tiim tsoo eruul bish hun ardchilsan namiin huunii nohoinuudiin neg ym

4  |  0
Зочмн(124.158.111.66) 2022 оны 05 сарын 26

Ихээхэн далжиганавал ингэдэг юм. Хохь чинь

6  |  0
Зочиг(124.158.126.192) 2022 оны 05 сарын 26

Нийгмийн амьдрал хуулиар зохицуулагддаг, иргэн бүр биелүүлэх ёстой гэдгийг зарим хүмүүс үл тоогоод байх шиг харагддаг. Хуулийн гадна хэн ч байх ёмгүй, зөв шийдвэр болжээ.

5  |  0
Top