ДУУЛИАН | Ким Кардашъяан дагагчдаа ХУУРСАН УУ?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

 

Реалити шоуны од Ким Кардашъяан "Beyond meat" компанийн зар сурталчилгаанд тогложээ.

Тус сурталчилгаанд Ким барьж буй бургерээсээ нэг ч хазаагүй байж амтархан идэж буй хэсэг гардаг байна. Үүнийг харсан олон нийт тэр даруйдаа уг сурталчилгааны алдаа болон Ким Кардашъяаны хэт муу, эсвэл хэт сайн жүжиглэлтийн талаар маргалдаж эхэлсэн байна. 
 

 

Ургамлын гаралтай мах хэрэглэх нь хүний биед болон байгаль орчинд ээлтэй тухай сурталчилж байгаа ч үүнийг идэхээс татгалзсан нь олон хүнийг эргэлзэхэд хүргэж байна хэмээн зарим хүмүүс онцолжээ. 

 

 

"Энэ сурталчилгаанд түүнийг үнэхээр энэ бүтээгдэхүүнийг идэж байгаа гэх зүйл алга. Тэр үнэхээр идсэн юм уу? Энэ зар сурталчилгаа уг бүтээгдэхүүнийг авах хүсэлгүй болгож байна. 300 сая гаруй дагагчдаа энэ мэтээр хуурах нь тийм ч таатай зүйл биш. Дагагчдаа ашиглан мөнгө олж байгаа бол бодьтой зүйл хүргэх хэрэгтэй" гэх сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч эхэлсэн байна. 

Мөн зарим хэрэглэгчид алдартай инфлүнсерүүдийн сурталчилгаанд шууд итгэх хэрэггүй гэх зөвлөгөөг түгээж эхэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(202.126.88.175) 2022 оны 05 сарын 29

Medku goe l bna shd. Mayagtain zarim humuus.

0  |  0
Bts(202.126.88.43) 2022 оны 05 сарын 28

Хуурсан л байна\n

2  |  0
Zhin(59.153.115.188) 2022 оны 05 сарын 28

Gadaad Anu shtee bas 5 huuhedtei

2  |  0
Z(202.9.46.138) 2022 оны 05 сарын 28

Zalitan shdee ugaasaa

1  |  0
Top