Дээд шүүхээс Сын Рид 1.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

БНСУ-ын дээд шүүхээс к-попын супер од "Big Bang" хамтлагийн гишүүн Сын Рид  оноосон 1.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. 

Түүнийг охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлсэн, гадаадад мөрийтэй тоглоом тоглосон болон холбогдох бусад гэмт хэрэгт буруутгасан бөгөөд анхан шатны шүүхээс ноогдуулсан 1.6 жилийн хорих ялыг дээд шүүх хэвээр үлдээлээ. 

Сын Риг биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхэд зуучлах, мөрийтэй тоглоом тоглох, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих, гадаад вальютын хууль зөрчсөн зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан билээ.

Түүнд 2021 оны наймдугаар сард 3 жилийн хорих ял, 1,16 тэрбум воны торгууль ногдуулсан.

Харин 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурал дээр тэр гэмт хэрэг хийсэн болохоо хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан учир хорих ялыг 1,6 жил болгон өөрчилсөн бөгөөд уг шийдвэр хэвээр үргэлжлэхээр боллоо. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.21.228) 2022 оны 05 сарын 30

Яг биеийг нь үнэлүүлэх үйл ажиллагаа явуулсан жинхэнэ гэмт хэрэгтэн нь 2 жилийн ялаа аваад бараг дуусаж бн. Сынри өөрт нь хүлээлгэж бга 9 хэргээс валют арилжсан болон хүнсний аюулгүй байдлын гсэн 2 хэргээ л хүлээн зөвшөөрсөн. Сынриг буруутгах нэг ч нотлох баримт бхгүй бгөөд олон нийт Сынриг үзэн ядаж бга учир ял оногдууллаа гэж Цэргийн шүүгч нь шүүх хурал дээр хэлсэн бдаг юм. Саяын шүүх хурал нь цагдаагаас валют арилжсан болон хүнсний аюулгүй байдлын хэрэгт нь торгууль ногдуулах давж заалдсан боловч хэрэг сынригийн талд шийдэгдэж торгууль оногдуулахгүй болсон.

2  |  4
Top