С.Заяагийн шинэ уран бүтээлийг ЭХНЭР нь продюсерлэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

 

"Хоёр Заяа" буюу дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа нарыг Монголын хамгийн том нөлөөлөгч хосууд гэхэд хилсдэхгүй. 

Сүүлийн үед бүхий л зүйл дээр хамтарч ажиллах болсон тэд урлагийн салбарт ч мөн дөрөө харшуулах болжээ. Дуучин С.Заяагийн залуу реппэр Нэнэтэй хамтран гаргасан "Сүүлчийн удаа" дууны клип өчигдөр цацагдсан.

Тус дууны продюсероор Д.Одзаяа ажилласан бөгөөд сэтгэгдэл хэсэг нь тэдэнд талархаж, амжилт хүссэн хүмүүсийн сэтгэгдлээр дүүрчээ. 

Анх "Нэгэн зүгт" хамтлагийн клипний зураг авалтын үеэр танилцаж дотноссон тэд нэгнээ дэмжин, нэг зүгт харах нь гэр бүлийн хувьд хамгийн чухал гэдгийг батлан харуулсаар байгаа билээ. 

Тэдний дараагийн алхам юу байх бол? 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрлээ(66.181.160.37) 2022 оны 05 сарын 26

Сайхан ч хос юм сайн ч чанартай уран бүтээл юм төгс байлаа

1  |  0
Z(202.9.46.138) 2022 оны 05 сарын 26

2 орк

0  |  0
Top