Манай сурвалжлагч Улаан-Үд хотоос мэдээлж байна
Орос, Монголын бизнесийн "Монгол-Орос: Шинэ бодит байдал дахь түншлэл" форум Улаан-Үд хотод болж байна. Форум тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжилж, хоёр орны бизнесийн салбарынхан шинэ бодит байдалд хамтын ажиллагааг эрэлхийлж, бизнесээ өргөжүүлэх боломжийг судалж байгаа юм.
Форумд өнөөдөр Монголын талаас зочид, төлөөлөгчид илтгэл тавина. Тухайлбал, "Эрхэт Монгол" групп, "Мегавүүд" ХХК-ийн хамтарсан "Хонхор" Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн /"Хонхор" БМХҮТП/ Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал Б.Насанбат "Хонхор" БМХҮТП-ийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны талаар илтгэл тавина.
Мөн "Эрхэт Монгол" группийн бүтээн байгуулалтууд болон "Хонхор" БМХҮТП-ийн үйл ажиллагааг Буриад улсын бизнес, төр засгийн хүрээнийхэнд танилцуулж, хөрөнгө оруулалт, техник технологийн бүс нутгийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг хэлэлцэх, хоёр улсын хооронд түншлэл тогтоох, барилгын материалын хангамжийн асуудлаар ОХУ, Беларус болон хамтын нийгэмлэгийн бусад улстай хамтран ажиллах боломжуудыг судална.
"Эрхэт Монгол" групп , “Мегавүүд” ХХК-ийн хамтран байгуулсан “Хонхор" БМХҮТП нь барилгын материалын 14 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж байгаа билээ.Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Оростой алцагнаж байж карантиндуулав
Opos xarin ch delxiig tseverlej baunaa
Opos xarin ch delxiig tseverlej baunaa
Юү солиороод хурал уулзалт вэ? Оростой хилээ хаагаач