Монгол Улсын Тод Манлай, Манлай, алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх “Төвийн бүсийн хурд” хурдан морины уралдаан Өмнөговь аймагт болж байна.
Уралдааны “Хязаалан” насанд нийт 44 хурдан хязаалан шандас сорьж, барианд орлоо.
Түрүү магнайд Баян-Овоо сумын харьяат Б.Батбуяны Хонгор халзан, Аман хүзүү Даланзадгад сумын Г.Эрдэнэбилэгийн Хул, айргийн гуравт Баян-Овоо сумын Д.Буяннэмэхийн Хээр, айргийн дөрөвт Ханбогд сумын Хоролсүрэнгийн Хүрэн халзан айргийн тавд Цогт-Цэций сумын А.Хатанбаатарын Хонгор халзан хязаалан тод манлай торгон жолоогоо өргүүллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ жил яг зөв шийд гарах юм шиг байна Сэрвээний өндөрөөр хэмжих болжээ
Өөдрөгөөр юманд хандаж сураач Монголчуудаа ямарч юмнаас өө харж өөрийнхөө сэтгэлд тааруулах гэсэн санаагаа болиоч Чамаас өмнө хийгээд ирсэн наадмыг өөлнөө гэдэг чи монголоо алдаж байна гэж ойлго
Ядуу, хоосон монголчуудын аз жаргал наадам, зугаа цэнгээ болжээ. Уг нь бүтээн байгуулж улс орноо хөгжүүлж хэнээс ч хамааралгүй болж эрүүл саруул ажилоаж амьдрах нь аз жаргал баймаар....
эрлийзүүд уралдав