“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28


Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны нээлттэй өдөрлөг өнөөдөр (2022.05.28) Сүхбаатарын талбайд боллоо.

Тус аян энэ оны хоёрдугаар саррын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өглөө бүр 06:30-07:30 цагийн хугацаанд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт өрнөж байна.

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд давхардсан тоогоор 1.561.224 иргэн, 295 спорт заал, 66 фитнесс клуб, 214 гадаа талбай, 85 клуб, 284 чийрэгжүүлэх танхим, 85 соёлын төв, 10 усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдсан байна.
 

Тухайлбал, 826 аж ахуй нэгж энэхүү аяныг дэмжин оролцжээ. Аяны хүрээнд улсын хэмжээнд 1865 цэгт өглөө бүр тогтмол алхах, гүйх, дугуй унах, заал танхим, гадаа талбайд идэвхтэй хөдөлгөөн хийж, дунджаар өдөрт 40.000 гаруй хүн тогтмол идэвхтэй амьдарлын хэв маягийг хэвшүүлсэн байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дахь дэлгэцээр шууд оролцлоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.95.145) 2022 оны 05 сарын 29

1 tiim hyatad mayagiin gehiim uu,hachin

0  |  0
zochin(66.181.187.219) 2022 оны 05 сарын 28

hii usegdlee yarijina

0  |  0
Nik(202.9.46.248) 2022 оны 05 сарын 28

Bvgdeeree vxne .bi ch vxne

0  |  0
Top