Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. (2022.05.29)
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх жагсаалыг нээж үг хэлэв.
Тэрбээр "2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш 20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо. Энэ нь манай улс, Зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байна.
Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа энхийг сахиулагч нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
mongold ui olon humuus uslere homroglon ustgalaa shuu ter hagris yargachin olj ustgah herin marsh taktik shdee.
armee mongole humuus ui olon honooson aluurchin oloh hereeni surguuli
90 ond tsereg armia ustagachihsan,odoo huurhii heden bayan ulsuudin bantang ni hutagasan gazar ochij baasan deer ni joohon goloo zogoodog guilgachin heden tseregtei uneheer uruvdumuur