Шинэ дуу хоолой, шилдэг дуучин шалгаруулах "The Voice of Mongolia" шоуны гуравдугаар улирлын ялагчаар Д.Отгонбаяр шүүгчийн багийн Г.Даваадалай тодорлоо.
Тэрбээр санал хураалтаар үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар ийнхүү шилдэг оролцогчоор шалгарч байна. Ингэснээр MG RX 5 автомашины эзэн болж, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.
Өмнөговь аймагт төрж, өссөн дуучин залуу Г.Даваадалай нь 2017 онд “Рояаль” академийг хүний нөөцийн мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил суралцсан бөгөөд энэ хугацаанд тус улсад дууны тэмцээнд орж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АМГАЛАН ТҮРҮҮЛЭХ БАЙСАН ЮМ.