Монгол, Малайзын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

UEFA Assist Олон улсын 17 хүртэлх насны охидын тэмцээний сүүлийн тоглолт болох Монгол болон Малайз улсын шигшээ багийн тоглолт өчигдөр / 2022.05.29 / 16:00 цагаас явагдлаа.

Энэ тоглолтын өмнө Малайз улс 3 оноотой Монгол улс 1 оноотой байсан юм тун чухал тоглолтод ялалт байгуулсан нь хэсгийн 2-т бичигдэх учиртай байсан ч эцсийн үр дүн 0-0 харьцаатай буюу гоол оролгүйгээр өндөрлөлөө.

Ингэснээр Узбекистан түрүүлж, Малайзчууд дэд байрт шалгарч, Монголчууд 3-р байрт, Сингапур 4-р байрт бичигдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top