Сонгодог урлагийн дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшинг 52 сая төгрөгөөр шагнахаар болсныг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр мэдээллээ. Дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн урлаг спортын шилдгүүдийг мөнгөн шагналаар шагнах Засгийн газрын тогтоол ийнхүү хэрэгжиж эхэллээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )