Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сарын 16-20-ны хооронд Япон Улсад хийсэн албан айлчлалын үр дүнд тус улсын "Ниппон салвэйж" компанийн төлөөлөл Араки Ватару нарын бүрэлдэхүүн Монгол Улсад ирээд байна.
Арака Ватару нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд эхний ээлжид нууранд хийх судалгааны цар хүрээг тодорхойлох зорилгоор ажлаа эхлүүлээд байна.
"Ниппон салвэйж" компани нь далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах, байгаль орчныг авран хамгаалах чиглэлээр 100 гаруй жилийн түүх, туршлагатай томоохон компаниудын нэг юм.
Эргэн сануулахад, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Батжаргал нар 05 дугаар сарын 16-20-ны хооронд Япон Улсад хийсэн албан айлчлалаар тус улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т. Оока нартай уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” санаачилгын хүрээнд нууранд живсэн 28 тооны машин, техникийг татан гаргах ажиллагааны тухай санал солилцсон билээ.
Энэ уулзалтын үр дүнд Япон Улсын Засгийн газрын зүгээс тус ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тус айлчлалын хүрээнд "Ниппон салвэйж" компанийн удирдлагуудтай хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүнд энэ удаагийн судалгааны ажил шуурхай зохион байгуулагдан нөхцөл, байдал газар дээр нь ирж ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчуудын үхэрлэг ажиллагаанаас болж олон машин техник Хөвсгөл далайн гүнд живжээ. Тэрийг нь ухаалаг хүмүүс ирж гаргаж өгөх бололтой. Үхэр монголчуудын тэнэглэлийн сурталчилгаархуу вм болж дээ.