УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хилийн хориг тавих эсэх асуудлыг яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна. Нийслэлийн прокурорын газраас энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг гаргасан байдаг. Уг шүүх хурлыг товлосон өдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байсан тул түүний өмгөөлөгч хурлыг хойшлуулах санал гаргажээ.
Харин одоо Г.Амартүвшин эх орондоо байгаа тул уг асуудлыг шүүх хурлаар хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ok[\n