ӨНӨӨДӨР: "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.31)


9:30 цагт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 89115180

9:30 цагт МҮХАҮТ-д Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.

10:00 цагт ХХААХҮЯ-нд "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно.

11:00 цагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан "КОВИД-ын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" олон улсын сургалт МҮХАҮТ-д эхэлнэ.

11:00 цагт Нийслэлийн иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эерэгээр нөлөөлье” аяны хаалт болно. Утас: 96646863

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их британы хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт "Q Art Gallery"-д "Playtime-2022" наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 86115200

11:00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11:00 цагт Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top