Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам Coke’n Beat

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээж байдаг Coke”n Beat амьд хөгжмийн наадам жилээс жилд өргөжсөөр бүтэн жилийн туршид үргэлжлэх уралдаант хэлбэрээр явагдахаар болсон билээ. Энэ удаагийн Coke”n Beat нь "од" болохыг хүссэн залуу авьяастнууд руу чиглэж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс олон гайхалтай, нууц авьяастнуудыг нээн илрүүлэх зорилготой зохион байгуулдаг.


Coke’n Beat 2009  

2009 онд 7-р сарын 13-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын бүх оддын амьд тоглолтоор “Coke’n Beat” наадам 3 дахь удаагаа “Coke’n Beat-Наадмын тоглолт” нэртэйгээр явагдаж 10000 гаруй үзэгчийн хамт амжилттай болсон. Энэхүү наадамд МУГЖ Жагаа, Сараа, Ариунаа, Дашка, дуучин Наран болон A-sound, The Lemons, Nisvanis, Киви, Mohanic, Flash зэрэг бүх төрөл жанрын хамтлаг дуучид урилгаар оролцон амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн.  “Asian Beat” олон улсын амьд хөгжмийн уралдаант шалгаруулалтад “Coke’n Beat” наадмыг зохион байгуулагчид, Pentatonic академийн гишүүд, үзэгчдийн санал асуулгаар “The Lemons” хамтлагийг явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд The Lemons хамтлаг Asian Beat олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцоод ирсэн юм.

 

Coke’n Beat 2010

2010 оны 3 дугаар сараас эхэлсэн Coke”n Beat 2010 уралдаан хэдийнээ 4 шатны шалгаруулалтаа явуулж шилдэгийн шилдэгүүдээ тодруулж 7-р сарын 13-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болох      "Coke”n Beat 2010 - Наадмын тоглолт"-ын тайзан дээр Lguards хамтлаг шилдгийн шилдэгээр шалгаран гранпри шагналыг гардан авлаа.

Шалгарсан хамтлаг олон улсын Asian Beat наадамд оролцох эрхээр шагнагдан эх орноо төлөөлөн оролцох болно.

"Coke”n Beat 2010 - Наадмын тоглолт" дээр МУГЖ Зууны манлай дуучин Сараа өөрийн Best of Saraa нэртэй бүрэн хэмжээний амьд тоглолт, Fire хамтлаг өөрийн бүрэн хэмжээний амьд тоглолт хийн  амьд хөгжим сонирхогчиддоо нэгэн үдэш нэг тайзан дээрээс амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэн сайхан наадууллаа. Өмнөх жилүүдийн Coke’n Beat наадмын ялагч Булсара, Зүгээр л The Lemons  хамтлагууд DJ-Өлзий, Моханик хамтлаг урилгаар оролцлоо.

 

Coke’n Beat 2011

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг, тэднийг хөглөж, хүсэл тэмүүлэлээрээ жигүүр хийн нисэх боломжийг олгож байдаг Coke`n beat уралдаант шоуг Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз, Coca cola брэнд, Yamaha брэнд хамтран зохион байгуулах гэж байна.Аливаа юм жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлэн өргөждөгийн адилаар Coke`n beat 2011 уралдаант шоу ч гэсэн шинэ хэмнэл, шинэ өнгө аяс, шинэ мэдрэмж бүхий өвөрмөц онцлогоор дүүрэн байх нь ээ. Энэ удаагийн уралдаант шоунд амьд хөгжимтэй дуулах чадвартай бүхий л хамтлаг, дуучидад оролцох боломж олгосоноороо онцлог юм.

Албан ёсны сайт : www.CokenBeat.mn

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top