Чингис хааны ач хүү Бат хааны түүхийг өгүүлэх Унгар, Монгол, Их Британийн хамтарсан “1242 Gateway to the West" буюу "Барууны хаалган дээр” кинонд хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон Холливудын жүжигчин тоглуулахыг эсэргүүцэж Монголын хэсэг уран бүтээлчид буюу "Махаан пикчерс"-ийнхэн мэдээлэл хийлээ.
Уг кино төслийг бүтээх санамж бичигт гурван тал 2021 онд гарын үсэг зуржээ. Нийтдээ 110 минут үргэлжлэх тус киноны продюсероор монголын тал ажиллахаар болсон бөгөөд зохиолд өөрсдийн санаа бодлыг тусгажээ. Мөн Бат хааны дүрд монгол жүжигчин тоглуулах, монгол хөгжим ашиглах шаардлага тавьсан аж.
Уг төсөлд Унгарын тал 5 сая ам.доллар, Монголын талаас 1 сая ам.доллар, Их Британийн тал 750 мянган ам.доллар тус тус гаргахаар гэрээнд тусгажээ. Зохиолтой танилцах үед Монголын цэргийн ангийг дагасан биеэ үнэлэгчдийн газрыг дүрсэлсэн байжээ. Мөн Бат хааны дүрд АНУ-д бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон "Оскар"-ын шагналт жүжигчин Кевин Спейси гэх жүжигчнийг тоглуулахаар сонгосон байсан аж.
Тиймээс Монголын тал хөрөнгө оруулахаас татгалзжээ. Харин саяхан Монгол болон Унгарын тал түүхэн сэдэвт кино бүтээхээр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд Монголын талаас өөр нэгэн кино компани оролцох болсноо зарласан байна. Кино зураг авалт энэ оны аравдугаар сард Монголын газар нутагт эхлэх гэнэ.
Үүнийг "Махаан пикчерс"-ийнхэн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийн хурал зарлаж, түүх гуйвуулж байгаа үйлдэлд арга хэмжээ авах ёстой гэдгийг холбогдох албаныхнаас хүслээ
Сэтгэгдэл ( 4 )
Шүүх хурал дууссаны дараагаар л хүчирхийлэл үйлдсэн үү гэдэг нь тодорхой болно. Тэр болтол хүчирхийлэгч гэж цоллох нь буруу л болов уу.
Goo dvr gej yamar dvr ve
зөв дөө манай залуучууд өөр болсон .мундаг л гэж хэльедээ\n
Зөв шүү хүчирхийлэлд холбоотой бол окар тай ч бай хэнч бай хамаагүй шүү . Гоо дүрд монгол хүн тоглох ёстой бидний тухай түүх байж