“Playtime” хөгжмийн фестивалийн 20 жил ойн онцлог, үзэл санаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Залуус бүрийн хүсэн хүлээдэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьслыг бий болгосон, соёлыг түгээгч “Плэйтайм” хөгжмийн фестиваль энэ жил 20 дахь удаагаа Монгол Шилтгээнд 7-р сарын 7, 8, 9, 10-ны өдөр зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Наадмын хувьд энэ жил ногоон тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж өөрсдийн үнэт зүйлсээ залуусдаа хуваалцахаар стратегийн түншүүд, хамтрагчид, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран бэлтгэл ажилдаа ороод байна.

 

 

Цар тахлын дараа олон онцлогтойгоор эргэн ирж байгаа наадмын 20 жилийн ойн хүрээнд “Time to play” баримтат кино, “Road to 20” үзэсгэлэнд нийтэд хүргэж байгаа бөгөөд наадмын түүхэн замналыг өгүүлэх зурагт хуудас, 100 гаруй гэрэл зураг, баримтат кино, фестивальд зориулсан хувцас загварын цуглуулга, тусгай инсталляц зэргийг үзэх боломжтой “Road to 20” үзэсгэлэн 2022 оны 5-р сарын 31-ний өдрөөс 6-р сарын 5-ны өдрийг хүртэл Q Art галерейд үргэлжилнэ. Та бүхнийг хүрэлцэн ирж Монголын фестивалын түүхийн нэгээхэн хэсгээс мэдрэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top