Орчлонг гэрэлтүүлдэг бяцхан хүмүүсийн аз жаргалын өдөр тохиож байна гэлтэй. Хүсэн хүлээсэн хүүхдийн баяраа тэмдэглэж буй багачууд, тэднийхээ нэг өдрийг аз жаргал дүүрэн өнгөрүүлэх гэж хичээж буй аав, ээжүүд нийслэлийг чимж байна.
"Номин Холдинг" ХХК-ийн зүгээс Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөгөө УИД-ийн гадна талбайд хийлээ. Энэ үеэр урлагийн тоглолт үзүүлж, хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зохион байгуулсан юм. Мөн уламжлал ёсоор "Номин" нэртэй хүүхдүүдэд бэлэг өглөө.
Ингээд өдөрлөгт оролцсон хүүхдүүдийн зургийг хүргэж байна
Сэтгэгдэл ( 0 )