Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан "Индра Ганди захирах зөн" номын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын "Индра Ганди-Захирах зөн" бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар орчуулжээ. Улмаар тус номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. (2022.06.02)

Номонд Энэтхэг улсын гурав дахь ерөнхийлөгч, алдартай улс төрч эмэгтэй болох Индра Гандийн намтар түүхийг өгүүлдэг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол улсын гавьяат багш, ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий редактораар ажилласан байна. 

Мөн энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлэх төслийн багт Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль, Англи хэлний тэнхим, Сэтгүүл зүй - Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ажиллажээ.

Отгонтэнгэр их сургуулийн хамт олон эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд анхаарч, дэлхийд нэрээ дурсгасан шилдэг эмэгтэй улс төрчдийн намтрыг орчуулан нийтийн хүртээл болгох ажлыг 2015 онд санаачлан Их британийн ерөнхий сайд алдартай улс төрч Маргарет Тэтчерийн "Эрх мэдэлд хүрсэн зам" бүтээлийг орчуулж монгол уншигчдадаа хүргэж байжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 03

Үхэр монголчуудыг дэлхийн хэмжээний удирдагчидтай өөрсдийгөө зэрэгцүүлж тавиад байгаад нь гадаадынхан маш их гайхдаг гэсэн. Одоо байгаа нийгмийнх нь амьжиргаа үхэр монголчуудын хэн болохыг яруу тодоор хэлээд өгдөг.

0  |  0
Уншигч(202.21.117.178) 2022 оны 06 сарын 02

Internom номын дэлгүүрээс худалдаалж байгаа юм байна лээ\n

0  |  0
(103.10.23.123) 2022 оны 06 сарын 02

shaldan yavdag soliotoi hunii nom

1  |  0
Уншигч(202.126.89.182) 2022 оны 06 сарын 02

Wow хаанаас авч болох вэ

1  |  1
Top