"Тоонот" рекордсын уран бүтээлчид 4 жилийн ойгоо тохиолдуулан үзэгчиддээ барьж буй бэлгээ задаллаа.
Ойгоо тохиолдуулан "21х22" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа тэд цар тахлын улмаас хязгаарлагдмал байдалд байсан иргэдийн сэтгэл зүй болон, санхүүгийн байдлыг харгалзан үзсний үндсэн дээр 21 аймагт байгаа хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор тоглолтоо үнэгүй хүргэхээр болсон байна.
Тоглолт аймаг бүрийн төв талбай дээр болох бөгөөд мэргэжлийн тайз, дэлгэц, тоног төхөөрөмжтэй мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах аж.
Хамгийн эхний тоглолт Өвөрхангай аймгийн төвд зургаадугаар сарын 4-ны өдөр тоглогдох бөгөөд "Тоонот" рекордсын залуус хэдийнэ замдаа гарчээ.
Тоглолтод "Royal Dance" бүжгийн хамтлагийн гишүүд болох О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар бүх насныханд зориулсан бүжгийн сургалт зохион байгуулагдах бөгөөд мөн л үнэ төлбөргүй байх аж.
Очсон аймаг бүрээ суртачлах зорилгоор "Тоонот"-ын залуус влог, видео контент хийхээр болжээ. Энэхүү контентууд нь ивээн тэтгэгч байгууллагуудын сошл хаягуудаар өдөр бүр зэрэг цацагдах бөгөөд ивээн тэтгэгчдийн шагнал та бүхнийг хүлээж байна.
30 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтын багт реппэр Desant, Thunderz, O.Z, Bilgang, Jason, Babar, Erka, бүжигчин Эрдэнэ & Халиун зэрэг уран бүтээлчид багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )