"Үүрдийн хайр"-ын түүх үргэлжлэн оршвой...

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

 

Энэ сарын 2-ний өдөр “Зайсан хилл” цогцолборт хуримын арга хэмжээ гэж андуурахаар кино нээлт болж өнгөрөв. Цэцэгсээр дүүрэн улаан хивсэн дээгүүр өнгөлөг хувцастай залуус алхах нь хэн хүний нүдийг хужирлаж байв.

Дэндүү сайхан хайрын түүхийг өгүүлэх "Үүрдийн хайр" киноны нээлтийн арга хэмжээнд олон хосууд гар гараасаа хөтлөлцөн оролцож байсан нь бусад кино нээлтүүдээс онцлог гэлтэй. 

Маш олон хүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Тамир, Болормаа гэсэн хоёр хосын тухай мэддэг болсон байх. Аюулт өвчинтэй эцсээ хүртэл тэмцэж байсан хосуудын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино  энэ сарын 3-наас эхлэн бүх кинотеатрын дэлгэцнээ гарч байна.

Киног үзэж гарч ирсэн хүмүүс нүд дүүрэн нулимстай, дэндүү сайхан гэгээлэг хайр дурлалыг бахдан үзсэнээ дурдаж байлаа. .

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй  хөшигний ардах болсон үйл явдал, тэмцэл, олон олон асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг  нулимстай, инээдтэй, жаргалтайгаар үзлээ.

Үүрдийн хайр гэж байдаг. Хайрлагдсан хүн амьдарсан байдаг. Хүн энэ хорвоод юуг туулж өнгөрүүлсэндээ биш ямар хүнтэй энэ насыг холбосондоо л гол утга учир байдаг юм байна гэж бодон бодон энэхүү киног үзэж дуусгаснаа онцлон тэмдэглэе. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top