"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн жолооч цэвэрлэгээ хийж байхдаа 58 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ МӨРГӨЖ, хүнд гэмтээжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн ажилтан Б нь өчигдөр /2022.06.05/ 58 настай иргэн, эмэгтэй Б-г мөргөж хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Хохирогч эмэгтэй биеийн байдал хүнд, ГССҮТ-д хүргэгдсэн байна. Тэрбээр биедээ хүнд гэмтэл авсан тул өнөөдөр /2022.06.06/ хагалгаанд орох талаар эх сурвалж мэдээлэв.  

Тухайн үед хохирогч эмэгтэй "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-нд дугуйтай явж байсан аж. Харамсалтай нь, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ынхан хүрээлэнгийнхээ хашааг цэвэрлэж байсан бөгөөд тус хүрээлэнгийн "Nissan Conder" гэх том оврын авто машины жолооч Б нь дугуйтай явж байсан 58 настай эмэгтэй Б-г мөргөж, дээрх осол гарсан байна. 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-г арчилж, цэвэрлэх ёстой тендерт шалгарсан компани нь ажлаа хийдэггүй гэнэ. Үүнээс болж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ынхан өөрсдөө хүрээлэнгийнхээ хашааг цэвэрлэж, арчилдаг аж. Хэрэг гарсан өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийнхэн өөрсдөө цэвэрлэгээгээ хийж байжээ.

Бид энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.19.24) 2022 оны 06 сарын 06

Ер нь наад цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байгаа дугуй түрээсийн асуудлаа нэг тийш нь болгож цэгцлэх хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Арай л хэтэрхий олон тооны дугуй түрээслүүлж байна. Энэ янзаараа байгаад байвал мөдхөн тэнд дугуйн түгжрэл үүсэхэд их ойрхон байгаа

0  |  0
dsn(66.181.160.47) 2022 оны 06 сарын 06

Tender avsan gazart buh asuudliig hariutsuulj buh zardliig n tuluul! ene joloochid ymarch hamaaguiee! tenderiinuivarchidiin umnuus ajilchin yl uureh huuli bh yosgui!

0  |  0
Top