Холливуд дахь хуулийн фирмүүд Камила Васкесийн төлөө ӨРСӨЛДӨЖ эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

 

Хуулийн салбарт шинэ од төрлөө!

Жонни Деппийн өмгөөлөгч Камила Васкес шүүх хуралд ялалт байгуулсны дараа ажлын саналд дарагдах болжээ. Түүнийг ажилд авах хүсэлтэй байгаа Холливуд дахь хуулийн фирмүүд өрсөлдөх болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. 

 

 

37 настай Камила Васкес шүүх хурлын үеэр ширүүн, харгис хэрцгий мөн дур булаам байсан нь түүнийг од болгосон гэхэд хилсдэхгүй. Хуулийн салбарын эх сурвалжууд хэлэхдээ "Түүнд шинэ үүд хаалга нээгдэж байна. Харин тэр алийг нь сонгох вэ гэдэг чухал" хэмээж байгаа аж. 

 

 

Мөн тэрээр телевизийн нэвтрүүлгүүдийн саналд дарагдах болсон бөгөөд зарим шүтэн бишрэгчид нь түүний зургийг биедээ шивүүлэх болжээ. 

Зарим хүмүүс түүнийг Жонни Депптэй болзож магадгүй хэмээн таамаглаж байсан. Харин энэхүү таамаглалд Камила болон Жоннигийн талын төлөөлөгчид хариу өгчээ. Камила Эдуард Оуэн хэмээх залуутай үерхдэг бөгөөд Жонни болон Камила нар зөвхөн ажил хэргийн харилцаатай тухай тайлбарласан байна. 

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jh(211.34.36.141) 2022 оны 06 сарын 08

Narciss avgai.

0  |  0
Z(202.9.46.39) 2022 оны 06 сарын 07

Goy goy

1  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 06 сарын 07

сайн өмгөөлөгч хүн бол үнэхээр бүхнээс илүү тус болдог манайд ч гэсэн санй залуус банйа

6  |  0
Top