Энэтхэг гаралтай жүжигчин Приянка Чопра Энэтхэгийн телевизээр цацагдсан эрэгтэй биеийн шүршигчийн сурталчилгааг "ичгүүртэй, жигшмээр" хэмээн шүүмжилжээ.
Уг сурталчилгаан дээр бүлэг этгээдүүд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж буй мэт дүрслэл гардаг бөгөөд уг сурталчилгаа 17 настай залууг таван этгээд бүлэглэн хүчирхийлсэн хэргийн дараа цацагдсан нь уг шүүмжлэл гарах гол шалтгаан болсон аж.
Зарим хүмүүс уг сурталчилгааг эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнхийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ. Тус сурталчилгааг эфирээр гаргахыг хориглоод байгаа ч маркетингийн багийн мэдрэмжгүй сонголтын тухай дуулиан намжих төлөвгүй байна.
Сурталчилгаа тун удахгүй юүтүб болон твиттер хуудаснаас устгагдахаар болсон бөгөөд хүчирхийллийн эсрэг бүх нийтийг анхаарлаа хандуулахыг алдартнууд уриалаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )