Жонни Депп хооллохын тулд 62.000 ам.доллар зарцуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07


Шүүхэд ялалт байгуулсан Жонни Депп Англи улсад найзуудын хамтаар нэгэн Энэтхэг ресторанаар үйлчлүүлжээ. Түүнийг ойролцоогоор 62.000 ам.доллар зарцуулсан хэмээн эх сурвалжууд ярьжээ. 

Найз нөхөдтэйгөө тухтай байхын тулд Бирмингемийн хамгийн том ресторан болох Варанаси рестораныг бүхлээр нь түрээсэлсэн түүний тухай рестораны үйл ажиллагаа хариуцсан захирал Мохамед Хуссейн "Жонни болон түүнийг дагалдан яваа 20 орчим хүн 19.00 цагийн үед манай ресторанд ирсэн. Бид ням гарагийн үдээс хойш Жонни Депп хэсэг хүмүүстэй хамт хооллохыг хүсэж байна гэх дуудлага хүлээж авсан. Би ихэд цочирдсон. Хүмүүс тоглоом хийж байна гэж бодсон ч удалгүй түүний хамгаалалтын ажилтнууд ирээд рестораныг шалгасан. Жоннид хүмүүс саад болохвий гэдэг үүднээс бид ресторанаа бүхлээр нь түрээслэхийг зөвшөөрсөн. 

Депп маш эелдэг залуу байсан. Тэр ажилчид болон найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ маш их цагийг ярилцаж өнгөрүүлсэн. Зураг авахуулахдаа  ч баяртай байсан. Түүнийг алдартай том од гэж хэлэхээргүй байсан. Бидэнд маш их цаг зарцуулсан. Мөнгө ямар ч асуудалгүй. Таван оронтой тоонд багтана. Тэр өдөр хамгийн их үйлчлүүлэгчтэй өдөр байсан. Гэхдээ бид 400 орчим хүн үйлчлүүлдэг оройноос илүү их мөнгө олсон

Депп хүмүүсээс бага зэрэг холдохыг хүсэж ажилчдын өрөөнд ирсэн. CCTV хэрхэн ажилладгийг сонирхож би түүнд тайлбарлаж өгсөн. Тэгэхдээ шүүх хурлын тухай асуугаагүй. Холливудын А зэрэглэлийн одтой ажлынхаа өрөөнд CCTV-ийн тухай яриад байж байна гэж зүүдлээ ч үгүй учраас өөрийгөө чимхсээр байсан. Түүнийг энд ирсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа" гэжээ.  


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наркоман(103.229.121.144) 2022 оны 06 сарын 22

Заваан хар тамхичин эмэгтэй дээрэлхэж төлбөрт унагаад заваарч явна

2  |  12
Top