Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь олон оролцогчтой шүүх хуралдаан явуулах танхим ашиглалтад орууллаа.
2020 оноос хойш шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргийн болон оролцогчийн тоо нэлээдгүй өсч, олон цагаар үргэлжлэх шүүх хуралдаанд оролцогчдыг бүрэн хамруулахад зай, багтаамжтай танхимыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.
Иймд тус ажлын хүрээнд хоёр жижиг танхимыг нэгтгэн 80 хүртэлх оролцогчтой шүүх хуралдаан явагдах үед 95м2 бүхий талбайг ашиглах, цөөн оролцогчтой үед өндөр дуу тусгаарлалттай хаалт бүхий ханыг угсран хоёр талд шүүх хуралдаан зэрэг явагдах боломжтой байдлаар тохижуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )