НордАрт 2022 | “Завсар орон зай” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ

2022 оны 06 сарын 07

ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 23 дахь удаагаа албан ёсоор нээлээ.

Уг олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 240 уран бүтээлчдийн 1000 орчим бүтээлүүд аравдугаар сарын 9-ны өдрийг хүртэл толилуулна.

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарын төлөөлөл НордАрт 2015, 2016, 2019 онуудад амжилттай оролцож ирсэн. Энэ жил тусгай төслийн хүрээнд “Завсар орон зай” павильон нь түүхэн барилга болох ACO Wagenremise төдийгүй Карлсхютте төв үзэсгэлэнгийн орон зайд нийт 1500 мкв талбайд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчийн 56 бүтээлээр оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top