Реппэр Канье Уэст экс эхнэртэйгээ усны дусал мэт адилхан харагддаг Чэни Жонс хэмээх бүсгүйтэй өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн үерхэж эхэлсэн. Тэд саяхан Токиод амралтаа өнгөрүүлсэн. Токиогоос ирснийхээ дараа таарамжгүй харилцаатай болсон тэднийг хоёр тийш болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.
44 настай Канье Уэст, 24 настай Чэни Жонс нар инстаграм дээр бие биенээ дагасан хэвээр байгаа ч бүх зургуудаа устгаад байгаа гэнэ.
Өнгөрөгч амралтын өдөр Канье Уэст загвар өмсөгч Моника Коргантай кино үзэж байхдаа папарацид өртсөн бөгөөд Канье салалтын цуу яриа гарахаас өмнө шинэ амрагтай болоод амжсан байж мэднэ хэмээн хэвлэлүүд онцолжээ.
Канье Уэстийн хувьд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй болсон. Үерхэж буй бүсгүйчүүдээ экс эхнэртэйгээ ижилхэн харагдуулах хувцаслалт, нүүр будалттай байлгадаг тэрээр дараагийн бүсгүйдээ хэрхэн хандах бол хэмээх хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Сэтгэгдэл ( 0 )