Морин хуур хөгжим үндэсний стандарттай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Морин хуурыг амьдлаг яруу тансаг аялгууг гаргадаг гэж олон судлаачид бахархан тэмдэглэдэг билээ. Эл учрыг тус хөгжмийг бүтээхдээ монгол урлаачийн олон зууны турш бүтээн бий болгож цуглуулсан мэдлэг ур чадварын үндсэн дээр төгс төгөлдөр болгосон урлахуйд орших агаад аялгууг үүсгэгчийг адууны хялгасаар хийдэг нь амьдлаг болгоход гол нөлөөтэй байдаг аж.

 

 

Сүүлийн үед морин хуур хөгжмийг бүтээхдээ эцэг өвгөдөөс өвлөсөн урлах ухааныг гажуудуулж янз бүрийн хэлбэр хийц, материал түүхий эдээр хийх болсон нь морин хуур хөгжмийг үнэгүйдүүлж мөн чанарыг нь алдагдуулахад хүргэжээ. Иймд морин хуур хөгжмийн гайхамшгийг хэвээр авч үлдэхэд шаардлагатай үндэсний стандартыг бий болголоо.

 

 

Тус стандартыг хувийг Мэргэжлийн морин хуур урлаачдын холбоонд гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.06.07/ боллоо.  Энэ талаар тус холбооны тэргүүн, мастер урлаач Б.Баярсайхан хэлэхдээ “Анх 2009 онд нийт морин урлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, мэргэжлийн тоглооч, судлаач нарын бүрэлдэхүүнтэй морин хуурын үндэсний стандартыг бий болгох зорилгоор хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн ч удаа өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийн морин хуур хөгжмийг бүтээхэд шаардлагатай мод, хялгас бас бус зүйлийн стандарт хэмжээ чанар ямар байх зэргийг өв уламжлалтай нягт барилдуулан тогтоосон” гэв.

 

Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top