Монголыг зорин ирсэн дэлхийн балетчид ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД оролцоно

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

 

Сэтгүүлчид та бүхнийг Хэвлэлийн хуралд урьж байна. Монголын Олон Улсын Балетын 2-р уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал 2022.06.13-ны Даваа гаригт 12:00 цагаас УДБЭТ-т болно.

Хуралд Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуяг, Монгол Улсыг төлөөлөн балетын уралдааныг дэнслэхээр сонгогдсон эрхэм шүүгчид болон Өмнөд Солонгос, Буриад, Өмнөд Африк, Герман зэрэг орноос уригдан ирж буй хүндэт зочид, Олон Улсын нэр хүндтэй балетын шүүгчид биечлэн оролцоно. 

Мөн Хятадын 13,  Япон улсын хоёр, Өмнөд Солонгос улсаас ес, Сингапур улсаас дөрөв, Өмнөд Африкаас хоёр, Куб улсаас гурван уран бүтээлч тус тус цахимаар оролцох бол Улан-Үдээс зургаан балетчин өөрийн биеэр ирж хэвлэлийн хуралд оролцохоор болжээ.

Та бүхэн Монголын сонгодог урлагийн салбарт тохиож буй энэ зуны гол үйл явдал, Олон Улсын уралдаан, уран бүтээлчдийн талаар хүссэн мэдээллээ бэлтгэх боломжтой.

 

Утас: 77070808

https://www.facebook.com/MongolianBallet www.ibcmongolia.com

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top