Булган аймгийн цагдаагийн газраас малын бэлчээрээс болж маргалдаж, нэгэндээ буу тулгаж, сүрдүүлсэн хэргийг шалгаж байна.
Тодруулбал, тус аймгийн Могод сумын гуравдугаар багт оршин суух иргэн Э-г мөн сумын харьяат П гэгч нь малын бэлчээрт зөвшөөрөлгүй малаа бэлчээлээ хэмээн буу гаргаж, бууджээ.
Уг хэргийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас иргэн П-ийн Сайга маркийн бууг хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бэлчээрээс болж хүн буудаж алсан анхны тохиолдол болох юм биш үү, Булганчууд аа. Нэг юм бодно байгаа?!
Гүйцээхгүй болохоор онигоонд орно доо