Үндэсний их баяр НААДМЫН нээлтэд төсөвлөсөн мөнгө одоог хүртэл ОРЖ ИРЭЭГҮЙ гэв үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

 

Хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэн Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүй монголчуудын хувьд энэ жилийн наадам хүлээлт өндөртэй байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл баяр наадамд төсөвлөсөн мөнгө орж ирээгүй байгаа тухай УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. 

Тэрээр "Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү!!! Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа" хэмээн бичжээ. 

Энэ жилийн хувьд ерөнхий найруулагчаар УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Түүний багийнхан хэдийнэ ажилдаа орсон ч төсөвлөгдсөн мөнгө орж ирэхгүй байгаа нь ажлаа урагшлуулахад хүндрэл учруулж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.70) 2025 оны 03 сарын 13

Заа нэг их олигтой юм хийдэг ч биш жилийн жилд тэмүүжин өүлэн эх 5 сум нэг л давтагдсан сонирхолгүй үзүүлбэр мөнгө зараад яадаг юм ерөнхийлөгч үг хэлээд бөхөө эхэлбэл болоо

3  |  0
Хялбар(64.119.18.248) 2025 оны 03 сарын 13

Ер нь нээлт мээлт гэж мөнгө гарздаад хэрэггүй. Ойлгомжтой. Хятад торго намируулсан хэсэг амьтад дуулсан, бүжиглэсэн болж баахан харайлдана... Яршиг. Харин гамбирын том зах гаргахад л болно. Хуушуур идэж болохгүй. Эмээлтийн үмхий мах чинь хуушуур хийх бэлтгэл байсан. Тэгээд 9 хөлт цагаан тугийг тойрч сууж байгаад гамбир идээд л гүйцээ.

3  |  0
Dald or.(192.82.88.100) 2025 оны 03 сарын 13

Eh orniihoo tuluu unegui hi!!!jil bolgon heden terbumiig tsusalj hanaagui yu!bitgii davar!heden lalalruud naash tsaash navsagnaj daldagnahad ymar mungu heregtei yum be?ulsaas tsalin avch bj zugeer hii!chadahgui bol zail bi ochood heden salbadai bujigluulchihej chadna!

2  |  0
Ard (202.126.89.107) 2025 оны 03 сарын 13

Unegui oroltsoh humuus hai.

1  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Андуураад Херо Баатрын данс руу шаачихаа биз, кк

3  |  0
Top