Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 14

Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Гацуурт" групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Кровун Броверс" ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Сод Монгол" групп, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Бат-Эрдэнэ, Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар үлдэв.

Сануулахад, зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6(202.126.89.75) 2022 оны 06 сарын 15

29

0  |  0
Top