Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2022.06.15)
Энэ үеэр нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг энэ сарын 25-ны дотор иргэдийн дансанд шилжүүлэх талаар мэдэгдлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг 1 сая төгрөгөөс доош цалин, орлоготой иргэдэд олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Xувиараа хамгийн доод түвшинд 54600 г төлж байгаа хүн буцаан олголтоо авна биз дээ?