Бүгд найрамдах Солонгос улсад монголчууд өөрсдийн загварын шоуг зохион байгууллаа.
БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа "S&B fashion Mongolia" хувцас урлалын салон, Солонгос улс дахь монголчуудын нэгдсэн сайт Olnodo.com -той хамтран “FAMILY FASHION DAY” соёлын өдөрлөгийг 2022 оны зургаадугаар 04-ний өдөр БНСУ-ын Янжү хотноо зохион байгуулав.
Бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг сурталчлах, COVID-19 цар тахлын улмаас жил дараалан өнжсөн хүүхэд, залуусын уулзалт, соёлын хөтөлбөрийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулсан тус шоунд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа залуус, их дээд сургуулийн оюутнууд, мөн ахлах, дунд ангийн сурагчдын дунд загвар өмсөгч сонирхогчдыг хамруулжээ. Энэхүү өдөрлөгт мэргэжлийн загвар өмсөгчид оролцохгүйгээр онцлог юм.
"S&B fashion Mongolia" салоны захирал Б.Буянхишиг (Дизайнер) болон дизайнер Б.Саруул, Б.Учрал нар дараах долоон коллекцийг танилцууллаа.
Коллекц-1 | Монгол үндэсний хувцас
Коллекц- 2 | Үндэсний загварчилсан хувцас
Коллекц- 3 | Гоёлын болон хурмын цагаан даашинз
Коллекц- 4 | Өдөр тутмын загвар
Коллекц- 5 | Чөлөөт загвар
Коллекц- 6 | Хүүхдийн загвар
Коллекц- 7 | Монгол үндэсний хувцас гэр бүлийн хос зааврууд
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ ТОВЧХОН
"S&B fashion Mongolia" нь 1989 оноос хойш Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн олон жилийн туршлагатай хувцас урлалын салон бөгөөд 2010 оноос БНСУ-ын Сувон хотын гадаад иргэдийн цагаачлалын албаны дэргэд хувцас захиалга засварын үйлчилгээ үзүүлэн ажилллаж эхэлсэн.
Улмаар 2021 оны нэгдүгээр сараас БНСУ-д албан ёсны аж ахуйн нэгжийн гэрчилгээ авч, патентын эрхийн газраас өөрсдийн гаргасан загварууд дээр патентын эрхээ авсан бөгөөд Кёнги мужийн Янжү хотод үндэсний болон чөлөөт загварын хувцас урлан үйл ажиллагаа явуулж байна.
"S&B family fashio"n нь энэ хугацаанд хувь үйлчлүүлэгчийн захиалгаас гадна Сувон хотын гадаад иргэдийн цагаачлалын албаны сайн дурын ажилтны хувцас, өндөр настны асрамжийн газрын ажилтны хувцас, төрөх эмнэлгийн эмч сувилагчдын дүрэмт хувцас, жүжигчил дуучдын тайзны тоглолтын хувцас, иога дасгалын хувцас, фитнэс өмсгөл болон тамирчидийн хувцас зэргийг албан байгууллагын захиалгыг хийж гүйцэтгэдэг.
"Rosatta" салонтай хамтран хуримын даашинзны дизайн гаргаж урлаж ажилласан туршлагатай, Солонгос улсад өөрийн загварын патентыг авсан Монгол үндэсний үйлдвэрлэгч нарын төлөөлөл компани юм.
Сэтгэгдэл ( 2 )
Yamar mundag yum be hunii gazar undesnii huwtsas goyoloo urlaj olond taniulj yawaa hamt olond amjilt husie \n
Bravo bravo bravo