Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болов.
Хуралдаанаар Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан дараахь шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Тус намын дүрмээр “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, “намыг өөрчлөн байгуулах, татан буулгах журам, дэг”, “санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журам”-ыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар гагцхүү намын Их хуралд олгосон “намын төлөөллийн төв болон хяналтын байгууллагын тайланг хэлэлцэх” эрхийг баталгаажуулаагүй, намын Их хурал, түүний эрх шилжүүлснээр Бага хурлаар шийдвэрлэх эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:” гээд 10.1.1-д “намын дүрэм, ... хуульд харшилсан;”, 10.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн заалтыг баримтлан тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Хөдөлмөрийн Үндэсний Намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Т.Доржхандын өргөдлийг хэлэлцээд, уг намын 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ээлжит бус 7 дугаар Их Хурлаас намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын бүтэн нэрийг “ХҮН нам”, товчилсон нэрийг “ХҮН” гэж өөрчлөн баталсан шийдвэрүүд нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуульд тогтоомжид нийцсэн гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нэр дурдагдсан 2 намыг дээд шүүх хэрхэн авч үзсэн байдлаас Жагар эрх баригч намд адлагдсан , Доржханд эрх баригчдад боолчлогдсон гэж уншигдаж байна.