Холливудын музейд байрлаж байсан Мэрлин Монрогийн даашинзыг реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрөгч тавдугаар сард болсон "Met Gala" шагнал гардуулах ёслолын улаан хивснээ өмссөн билээ.
Хэдийгээр зөвхөн улаан хивсэн дээр зогсож зураг авахуулахдаа өмссөн хэмээсэн ч тус даашинзанд олон тооны гэмтэл учирсан нь олны эгдүүцлийг хүргээд байна. Ким тус даашинзыг өмсөхийн тулд богино хугацаанд их хэмжээний жин хаясан. Гэсэн ч даашинз түүнд таарахгүй байсан учир материал нь гэмтэж, шигтгээнүүд нь унажээ.
Уг даашинзыг Мэрлин Монгрогоос хойш хэн ч өмсөж байгаагүй гэнэ. Мэрлинээс хойш өмссөн цорын ганц хүн нь Ким бөгөөд тэрээр хэлэхдээ "Би тус даашинзыг өмсөөд хэзээ ч суух болон хоол идэхийг хүсэхгүй. Мөн түүнд ямар нэгэн гэмтэл учруулах эрсдэл хийхгүй бөгөөд биеийн хэсгүүдээ будахгүй" хэмээж байжээ. Гэвч бодит байдал дээр тус даашинз хэр хэмжээгээр гэмтсэн болохыг дараах зургуудаас хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл ( 9 )
Marilyn, Kim 2 chn ugtaa 2 oor tsag uyd torsnoos bus neg teregnii 2 dugui shuu dee yug ni ingeed bdag ym be dee aris ongonii uzel ymuu haashain
үжирсэн хуучин хувцас хүрэх төдийд л сэмэрдэг шдэ. өмсүүлэх ёсгүй бсын
neg ynhnii omsoj bsn huvtsas uragdaal biz surtei umbe
Ter buduun awgaid yaj taraveedee
t1 shunaltai tom bugs be.yaj bsanch taarn gj bodoo be.
Таарахгүй юм яах гэж чихээд байдаг юм бол доо. Эргүү шаар юм аа
Аль амбасын үеийн хувцас одоо ингэж гэмтэж муудалгүй яах вэ дээ.дээр нь ийм амбаарлаг хүүхэн өмсөхөөр бүүр мэдээж биз дээ
Кимийн тэр аймшгийн хиймэл том бөгсөнд яаж таархав дээ.
кардашиан эгээ түүхэн даашинз эвдэлжээ хөөрхий\n\n