ЗАГВАР | Дуучин Укагийн сонголт BALENCIAGA

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

 

 

Дуучин Ука өөрийн бие даасан "Dance With Me" тоглолтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн билээ. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай тэрээр тоглолт дээрээ ихэвчлэн Монгол дизайнеруудаа дэмжиж ажиллажээ. 

Оддын дизайнер гэгддэг Кадр тайзнаа гарч ирэн дуучин бүсгүйд урласан хувцсаа өмсгөж байсан. Харин тоглолт үргэлжлэх хугацаанд хамгийн их өмссөн хувцас нь алдарт Balenciaga брэндийн спорт хослол байлаа. 

Өвөрмөц шийдэл бүхий загваруудаараа алдартай Balenciaga брэндийн хар болон цагаан өнгийн эдгээр хослолууд нь 125-250 еврогийн хооронд худалдаалагддаг бөгөөд бүхий л хувцаслалт дээр гайхалтай зохицож байв. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зан(202.179.25.45) 2022 оны 06 сарын 16

Энэ Ука дажгүй бие хаатай юм биш үү?

0  |  0
АТГ-д (202.9.46.138) 2022 оны 06 сарын 17

Эрдэнэтийн мөнгөөр жаалж байгаа луйварчин хүүхэн байналээ. Нөхөр Ганбаатарын Эрдэнэчулууны нэр дээр нь Лондонд байсан олон сая долларын хаус нь илчлэгдсэн. Араа дааж амьдраасай билээ

2  |  0
Top