Монголын урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд зургаадугаар сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Тайвань улсын орчин үеийн уран бүтээлч Ю-Хаог болон Монгол уран бүтээлч Ротко-Ротко, Б.Үүрийнтуяа, Э.Цагаанцоож, Б.Мөнхдорж, Г.Энх-Амар нарын хамтарсан үзэсгэлэнгээр өнөөдөр (2022.06.16) Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
Тайвань, Монгол уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэн нь Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд зургаадугаар сарын 16-23 -ны өдрүүдэд олон нийтэд толилуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 319015, 319017 утсаар холбодгон авна уу!
Сэтгэгдэл ( 0 )